“Компанийн эрх зүй, Үнэт цаасны эрх зүй”-н сэдвээр сургалт.

"Хил Хязгааргүй Хуульчид" ТББ клубын гишүүдийг чадавхижуулах зорилгоор ажлын ачаалал бага, зуны хугацаанд богино хугацааны хэд хэдэн удаагийн сургалт, семинарийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөсний дагуу анхны сургалтыг 2011.07.24-нд “Компанийн эрх зүй, Үнэт цаасны эрх зүй”-н сэдвээр зохион байгуулж  Санхүүгийн Зохицуулах Хорооны Үнэт цаасны газрын ахлах мэргэжилтэн, хуульч н.Жамбаажамцыг урьж сургалт явууллаа.